Сувилахуйн тусламж үйлчилгээний алба

 

Сувилахуйн алба нь 1997 онд Захиргаа, аж ахуйн тасгийн харьяанд ерөнхий сувилагчийг орон тоогоор ажиллуулж эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний асуудлыг хариуцан ажиллаж байсан байна. 2003 оноос сувилахуйн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор НЭМГ-н даргын 2005 оны 11-р сарын 5-ны 150 тоот тушаалыг үндэслэн Баянзүрх эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, стандартын түвшинг сайжруулах, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтний мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх зорилгоор Ерөнхий захирлын 2006 оны 01-р сарын 6-ны 06 тоот тушаалаар байгуулагдсан. Сувилахуйн албыг байгуулсанаар сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон.

Сувилахуйн албаны зорилго:

Сувилахуйн тусламж үйлчилгээг ээлтэй, чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд удирдлагын шинэлэг арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээнд орчин үеийн технологыг нэвтрүүлэн сувилахуйн тусламжийн чанарыг сайжруулах.

Зорилт:

  1. 1. Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний сувилахуйн мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, аюулгүй үзүүлэх нөхцөл бололцоог бэхжүүлэх
  2. 2. Сувилагч,эмнэлгийн мэргэжилтнүүдэд зөв ёс зүйтэй, харилцаа хандлагыг төлөвшүүлэх
  3. 3. Сувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ техник технологыг нэвтрүүлэх

СУВИЛАХУЙН АЛБАНЫ БҮТЭЦ

Сувилахуйн албаны дарга:Л.Зол-Эрдэнэ / Сувилахуйн арга зүйч, НЭМ-ийн арга зүйч /

Сувилахуйн албаны тэргүүлэгч гишүүд:

Сувилахуйн менежер – Д.Оюун      / Мэргэжлийн тэргүүлэх  зэрэгтэй /, Д.Мөнхцэцэг  / мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй/,  Х.Ханд,  Г.Учрал, Г.Отгонбаяр

Эмийн менежер – Л.Ариунтуяа, Н.Нандин-Эрдэнэ /сувилахуйн магистр, мэргэжлийн ахлах зэрэгтэй / Б.Хүрэл-эрдэнэ, С.Энхтуяа / мэргэжлийн ахлах зэрэгтэй /

Аж ахуйн менежер – Б.Нарангэрэл / мэргэжлийн ахлах зэрэгтэй /, Н.Сансармаа, , Ж.Дашмядаг зэрэг 12 тэргүүлэгч гишүүдтэй.

Сувилагч, эмнэлгийн  тусгай мэргэжилтэн 107 ажиллаж байна. Үүнд:

  • Магистр сувилагч – 1
  • Бакалавр сувилагч – 30
  • Дипломын сувилагч – 68
  • Туслах сувилагч – 5
  • Лаборант – 1
  • Рентген техникч – 1
  • Эм найруулагч – 1

Сувилахуйн албаны үйл ажиллагааны чиглэл:

  • Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах
  • Сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн болон ёс  зүйн сургалтыг   ажлын байранд тасралтгүй зохион байгуулах
  • Сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, ээлтэй, хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэхэд мэргэжилтнүүдийг ажлын байранд зөв байршуулан ажиллуулах
  • Сувилахуйн тусламжийн  үр дүн, чанарт үнэлгээ дүгнэлт өгөх, хяналт хийх, ажлыг тасралтгүй сайжруулж ажиллах

Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэл:

  • Үйлчлүүлэгчийг хүлээн авах, эрэмбэлэн ангилалтаар биеийн байдлыг үнэлэх, сувилагааны төлөвлөгөө бичих
  • Үйлчлүүлэгчид эмчилгээ сувилагааг хийх
  • Үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй зохион явуулах
  • Үйлчлүүлэгчийн эмчилгээ, сувилгаа, сэтгэл зүй, хооллолтонд зөвлөгөө өгөх
  • Хүнд болон хүндэвтэр үйлчлүүлэгчдэд өдөр тутмын асаргаа сувилгааг хийх
  • Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлалын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг тусламжийг үзүүлэн ажиллаж байна. .