БАЯНЗҮРХ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

 

“Баянзүрх эмнэлэг” ХХК- ний менежментийн хувьчлалын ажлын эхлэл 1997 оны 7 сарын 1-нээс тавигдсан юм.

Эрүүл Мэндийн Сайдын 2007 оны 275 тоот тушаалын дагуу Баянзүрх эмнэлгийн чанарын албыг 2008 оны 1 сараас орон тооны алба болгон зохион байгуулж, чанарын албаны даргаар П.Эрдэнэцэцэг,чанарын мэдээлэл лавлагааны ажилтанаар Х.Байгал, 2012 онд  Чанарын менежрээр Д.Хандмаа, 2014 оноос Л.Баярцэцэг ,2014 оны 11 сараас үйлчилгээний менежерээр зүрх судасны тэргүүлэх зэргийн эмч  Я.Нэргүйг ажиллуулж эхэлсэн нь эмнэлгийн салбартаа шинэ ажлын эхлэлийг тавьлаа. П.Эрдэнэцэцэг нь чанарын албанд менежер, албаны даргаар 2003 оноос 2014 оны 11 сар хүртэл тасралтгүй ажилласан. 2014 оны 11 сараас чанарын албаны даргыг Л.Баярцэцэг хариуцан ажиллаж байна. ЭТҮЧА -нь 2003 онд УМХГ-тай хамтран “Дэмжлэгт удирдлага, чанарын сургалт, семинар”, НМХГ-тай хамтран 2007 онд “Чанартай үйлчилгээ=Сэтгэл ханамж” үзүүлэх сургуулийг зохион байгуулсан.  Мөн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах 2004-2008” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласны дүнд эмнэлгийн магадлан итгэмжлэлийг 2015 он хүртэл сунгуулсан. Чанарын алба, чанарын комиссууд нь жил бүр тодорхой чиглэл, уриан дор үйл ажиллагаагаа төлөвлөн амжилттай ажиллаж байна. Бидний эрхэм зорилго бол “Чанартай үйлчилгээ=Сэтгэл ханамж” билээ.

Чанарын алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах зорилгоор нилээд ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал:

·         “Чанарын удирдлагын зарчим”, “Баянзүрх эмнэлгийн ажилтны ёс зүй, соёлын хэм хэмжээ”,

·         Эмнэлгийн тусламж үйлчмлгээний ажлын чанарыг хянах, ажлын хариуцлага сахилгыг дээшлүүлэх, гарсан зөрчилд арга хэмжээ тооцох зорилгоор “Чанарын талон”-ыг 2002 оноос эхлэн ашиглаж байна.

·         Эмчилгээ, оношлогоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цагт нь хийх чадварыг хэвшүүлэх, чанарын үйл ажиллагаанд тодорхой ахиц гаргасан эмнэлгийн ажилтныг алдаршуулах зорилгоор “Хүндэтгэлийн чанарын тэмдэг”-ыг 2005 оноос эхлэн олгож, одоогоор 50 эмч, эмнэлгийн ажилтныг урамшуулаад  байна. Чанарын тэмдэг нь циркон, рубин бүхий үнэт эрдэнийн шигтгээг чимэж хийсэн ромбо хэлбэртэй үнэт эдэлийн зэрэгт хүрсэн энгэрийн тэмдэг юм.

·         Үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн эмчээ сонгон үйлчлүүлэх журам”-ыг 2007 оноос эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Журмын дагуу илүү сонголт авч байгаа эмч нарт нэмэгдэл хөлсийг олгож байна.

Баянзүрх эмнэлгийн хөтөч сувилагч нарын зөвлөгөөн болов.

2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ерөнхий эмч О.Бямбаа, чанарын албаны санаачилгаар  Баянзүрх эмнэлгийн сургалтын танхимд  “ Хөтөч сувилагч нарын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөнд ерөнхий эмч,  чанарын алба, сувилахуйн алба, хүний нөөцийн менежер болон эмчилгээ, оношлогооны 5 тасгийн 12 хөтөч сувилагчид, тасгийн менежерүүд зэрэг 20 хүн оролцов.

Зөвлөгөөний үеэр хөтөч сувилагч нараа  угтах, лавлагаа мэдээлэл өгөхөд нь зөвлөн туслаж, тэднийг чадавхижуулж , харилцааны  ур чадварыг нь дээшлүүлэх сургалт хийсэн ба төв, тасаг бүрийн хөтөч сувилагч нар өөрсдийн тасгийн онцлог, шинээр санаачлан нэвтрүүлсэн ажлаа танилцуулж, бие биенээсээ туршлага солилцон, санал бодлоо хуваалцаж, цаашдын ажлын талаар чөлөөтэй ярилцлаа.

Хүний нөөцөөс тэдний ажлын байрны тодорхойлолтонд ажиллах чиг үүргийг суулгаж өгөн, гарын авлагаар хангаж ажиллав.

Зөвлөгөөний төгсгөлд хөтөч сувилагчийн гэрчилгээг ерөнхий эмч О.Бямбаа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

“Баянзүрх” ХХК-ний  удирдлагын багийн гишүүд   үйлчлүүлэгчидтэйгээ 14 хоног тутам уулзаж санал хүсэлтийг нь сонсдог.

“Баянзүрх эмнэлэг” ХХК-ний  удирдлагууд  “Үйлчлүүлэгчидтэй уулзах уулзалт”-ыг 2008 оноос эхлэн 14 хоног тутамд зохион байгуулж хэвшсэн нь байгууллагын нэг брэнд ажил юм. 2015 он гарсаар удирдлагын багийн гишүүд  хуваарийн дагуу

Ø  1дүгээр сарын 8-нд ерөнхий захирал 87 үйлчлүүлэгчидтэй,

Ø  1дүгээр сарын 22-нд ерөнхий захирлын орлогч, ерөнхий эмч 82 үйлчлүүлэгчидтэй,

Ø  2 дугаар сарын 03-нд захиргаа удирдлагын асуудал эрхэлсэн захирал Г.Даваадорж   58 үйлчлүүүлэгчидтэй

Ø   2 дугаар сарын 18-нд гадаад харилцаа, сургалт хариуцсан захирал Т.Мөнхтуул 49 үйлчлүүлэгчидтэй,

Ø  3дугаар сарын 03-нд чанарын албаны дарга Л.Баярцэцэг 59 үйлчлүүлэгчидтэй уулзлаа.

Нийт 5 удаа  306 үйлчлүүлэгчийг хамруулсан уулзалт зохион байгуулан, 22 санал, 18 талархал  хүлээн авч, чанарын албанаас 8 мэдэгдэх хуудас өгч, үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг 95,4% барагдуулаад байна.