БАЯНЗҮРХ ЭМНЭЛГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1983 оны I сард Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг 155 ортойгоор (хуучин “цацраг туяа эмнэлэг”-ийн байранд) байгуулагдаж, даргаар нь 1983-1990 онд  “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” Ш.Долгормаа, 1990-1997 онд Ш.Дэнсмаа нар ажиллаж байжээ.
1983 оны IX сард Найрамдлын районы 120 ортой хүүхдийн эмнэлэг, өдөрт 300 хүн үзэх хүчин чадалтай амбулатори байгуулагджээ.  Районы Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий эмчээр Б.Адъяа/1983-1994/, З.Осоржамаа /1994-1997/, орлогч даргаар Д.Хорлоо/1983-1988/, М.Туяа /1988-1995/ нар тус тус томилогдон ажиллаж байв.
1997 оны Засгийн газрын 160 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр”-ийг баталж, хөтөлбөрийн дагуу нийгмийн салбарын хувьчлалын туршилтын төсөл хэрэгжүүлэх байгууллагын жагсаалт(ашгийн төлөө бус хэлбэрээр)-ад нийслэлийн “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг”-ийг оруулж, менежментийн гэрээгээр хувьчлахаар шийдвэрлэв.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр 1997 оны 04 дүгээр сарын 29-нд “Эрүүл мэндийн салбарын хувьчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Эрүүл  мэнд, нийгмийн хамгааллын сайд, Төрийн өмчийн хорооны даргын А/175/76 тоот хамтарсан тушаал гарч, төсөл шалгаруулах ажил явагдав.
Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/217 тоот тушаалаар тендерт Б.Даш-Яндаг ахлагчтай багийг шалгаруулж, 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ё.Тэрбиш, Баянзүрх дүүргийн Засаг дарга Р.Амарсайхан, эмнэлгийн удирдлагын багийн ахлагч Б.Даш-Яндаг нар менежментийн гэрээнд гарын үсэг зурж, эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлснээр “Баянзүрх эмнэлэг” байгуулах үндэс суурь нь тавигджээ.
Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/251, А/158 дугаар тушаал, захирамжаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн зөвлөх төвийг нэгтгэн шинэ бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэж “Баянзүрх эмнэлэг” гэж нэрлэжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 1997 оны 69 тоот тушаалаар Баянзүрх эрүүл мэндийн зөвлөх төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн эмнэлгийг татан буулгаж, ажил хүлээлцүүлэх комиссыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Дэмбэрэлсүрэнгээр ахлуулан мэргэжилтэн Ч.Ванган, Жа.Энхбаяр, С.Цэцгээ, Баянзүрх дүүргээс ОМҮ хэлтсийн дарга Г.Отгон-Юра, мэргэжилтэн Р.Шүрэнцэцэг, ня-бо Ц.Наранчимэг, Г.Өсөхбаяр нарыг томилж байв.
“Баянзүрх” эмнэлгийг менежментийн гэрээний үр дүнг харгалзан зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэй хувьчлах зорилготойгоор тус эмнэлгийн удирдлагын багтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэхээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 330 дугаар захирамжаар томилогдсон комисс ажиллаж, тус эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд нийслэлийн дундажаас сайжирсан, мөн гэрээний хугацаанд төсвийн ачааллыг 280,1 сая төгрөгөөр бууруулж, 2004 оноос төсвөөс авах санхүүжилтийг тэглэсэн тул менежментийн гэрээний үүрэг сайн биелэгдсэн тухай дүгнэлтийг гаргаж, Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж, 75 дугаар тогтоолоор баталгаажуулав.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын 2004 оны 07 дугаар сарын 29-ний 25 дугаар тогтоолоор Б.Даш-Яндаг ахлагчтай багтай байгуулсан менежментийн гэрээг хангалттай хэрэгжсэнд тооцон, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Б.Даш-Яндаг ахлагчтай багт тус эмнэлгийг бүрэн хувьчлах шийдвэр гаргав.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 566 дугаар захирамж улсын төсвийн байгууллагын статустай нэгдсэн эмнэлгийг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчилснөөр төсвөөс хараат бус биеэ даасан байдлаар хөгжих нөхцөл бүрдсэн байна
Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2005 оны 109 тоот тогтоолоор “Баянзүрх эмнэлэг” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг Б.Даш-Яндаг ахлагчтай багт  өмчлүүлж, өмчлөгчийн эрхийн 13 тоот гэрчилгээг олгожээ.

“Баянзүрх эмнэлэг” ХХК-ийг үүсгэн байгуулагчид

Ш.Дэнсмаа, Х.Ухнаа, М.Оюунчимэг, Б.Даш-Яндаг, Ж.Энхтайван