ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

 

Баянзүрх эмнэлгийн гадаад харилцааны чиглэлийн үйл ажиллагаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, чадавхийг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн Японы ЭХО аппаратын худалдан авалтаас эхэлсэн түүхтэй. Энэ үеэс хойш гадаадын улс орны мэргэжилтнүүдтэй харилцаж, шинэ техник, технологи худалдан авах, эмчилгээ, оношилгооны чанарыг сайжруулах зорилгоор дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхсаар даяаршлалын энэ эрин үед Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал, ажилтны орон тоог бий болгон үйл ажиллагаагаа 2011 оны XII сараас эхлүүлсэн байна.

Сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн захирлаар А.Цолмон, Гадаад харилцаа сургалт хариуцсан менежерээр Б.Дэлгэрцэцэг нар хариуцан ажиллаж байна.

Баянзүрх эмнэлэг 2012 оныг эмнэлэг үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах жил болгон зарласан зорилгынхоо хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэх замаар эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг баталгаажуулах, сурталчлан дэлгэрүүлэх ач холбогдол бүхий зорилт тавин дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  1. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны үндсэн бодлого, чиглэл, эрхэм зорилго, зорилтуудыг тодорхойлсон “Гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого”-ыг боловсруулж батлуулжээ.
  2. Эмч эмнэлгийн мэргэжилтний хэлний мэдлэгийн түвшин тогтоож, ажилтнуудыг чадавхижуулах, англи хэлээр унших, бичих чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны болон дунд шатны түвшний сургалтуудыг зохион байгуулав.
  3. АНУ-ын Энх тайвны корпусаас сэтгэл зүйч, англи хэлний багшийг 2 сарын хугацаатай авч ажиллуулахаар тохиролцон хэрэгжүүлжээ.
  4. Дотоодын олон улсын байгууллагуудтай холбоо тогтоох, гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах, орчуулга хийх, эмч мэргэжилтнүүдийн орчуулгад туслах, гадаад сургалт семинарт явуулах боломжийг судлан хамруулах ажлуудыг зохион байгуулж байжээ.
  5. Эрүүл мэндийн яамтай тохиролцож Сингапурын Темасак сан, Эрүүл мэндийн яамтай хамтран 2012 онд Сингапур улсад зохион байгуулсан мэс заслын сувилахуйн 21 хоногийн сургалтанд хүүхдийн тасгийн сувилагч Д.Цэцэгдэлгэрийг оролцуулж, туршлага судлуулж, Сувилахуйн албатай хамтран сувилагчдын хэлний мэдлэгийн түвшин тогтоох ажлыг зохион байгуулжээ.
  6. Эмнэлэгт одоо ашиглагдаж байгаа зарим аппарат тоног төхөөрөмж эвдрэл гэмтэл, хэлний бэрхшээлээс шалтгаалж байгаад анхаарч тоног төхөөрөмжтэй ажиллах горимын тайлбар, ажиллах зааврын орчуулга дээр инженер Д.Нарангэрэлтэй хамтран ажиллаж, худалдан авч буй тоног төхөөрөмжийн ерөнхий тайлбарыг орчуулж туслах ажлуудыг гүйцэтгэж байжээ.
  7. Улаанбаатар ротари клуб, Хакухо сан, Бороо голд компанийн дэмжлэгээр 6000 орчим ам.долларын хандив хүлээн авч, БНСУ-ын “Gangneung Health center” –тэй хамтран ажиллах Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

2014 онд АНУ-ын Монгол дахь Энх тайвны корпусын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Сайн дурын ажилтан Rosemary Skelley-г /Монгол нэр нь Роза/ 2012 оны 09 сараас 2 жилийн хугацаатай ажиллан байгуллагын ажилчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, харилцаа хандлага, үйлчилгээний соёлын сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.  Мөн сувилагч мэргэжилтэй Хейли Кроу 2014 оны 08 сарын 15-наас 2 жилийн хугацаатай ажиллав.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран НЭМ-ийн сургалт семинарууд дээр дэмжлэг авч, .Гамшгийн бэлэн байдлыг хангах, МУЗГ-ын 339,340-р тогтоолыг хэрэгжүүлэх сургалт, анхны тусламжийн сургалтуудыг БЗД-ийн Улаан Загалмайн Хороотой хамтран зохион байгуулав.

ACF Францын ОУ-ын ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд Ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийн тал дээр хамтарч гарын ариун цэвэр, хувийн болон орчны эрүүл ахуйн талаарх сурталчилгааг нийт хэвтэн эмчлүүлэгчид хүргэх, ариун цэврийн өрөөний стандарт засварын ажилд дэмжлэг авах зэргээр хамтран ажиллав.

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн 1000 ам долларын төсөвтэй эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг сайжруулах төсөлд хамрагдахаар АНУ-ын ЭСЯ-нд хандаж, уг төсөл дэмжигдэн төслийн хүрээнд сургалтанд ашиглах хүний зүрхэн муляж 2ш, цус зүрх лүү хэрхэн шахагддагийг харуулсан бодит үзүүлэн материал 1ш-ийг тус тус АНУ-аас худалдан авав.

НЭМГ-ын Гадаад Хамтын Ажиллагааны Хэлтэстэй хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Тайландын Нэгдсэн Вант Улсын Бангкок хотод зохиогдсон “Дэлхийн Хүүхдийн мэргэжилтнүүдийн 3-р их хурал”-д Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Т.Мөнхтуул, ХӨСТ-ийн дарга Ө.Туул нар оролцов.

Найрамдал Ротаракт Клубтэй хамтран 2013 оны 10 сараас хэрэгжүүлж буй “Мөрөөдлийн өрөө” буюу “Dream corner 1” “Dream corner 2”-ыг Хүүхдийн өвчин судлалын төвд байгуулж хүлээлгэн өгөв. Энэ өрөөгөөр дамжуулан эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд ном унших, зураг зурах, тогтоом тоглох, эцэг эхчүүд нь эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх боломжтой бөгөөд энэхүү санаачилга нь Монгол улсын хэмжээнд анхдагч нь юм. Энэ төсөлд нийт 100 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж идэвх зүтгэлтэй ажиллаж нийт 10 сая төгрөгний хандив бүрдүүлж Баянзүрх дүүргийнхээ бяцхан хүүхэд багачуудад бэлэг барьжээ.

  • 2015 оны 09 дүгээр сарын 26-31-нд БНХАУ-ын өөртөө засах орон Хон-Конгод болсон олон улсын чанартай форумд чанарын албаны дарга Л.Баярцэцэг оролцжээ. Уг форумд ДЭМБ, Азийн чанарын холбоо болон бусад олон улсын чанарын байгууллагуудын гишүүн 60 гаруй орны 12600 орчим төлөөлөгч оролцсон томоохон уулзалт, сургалт болсон ба Монгол улсаас Эрүүл мэнд, спортын яам, Монголын чанарын менежерүүдийн холбоо, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөл 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.
  • 2015 оны 10 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хот дахь Олон улсын Монгол эмнэлгийн хороонд Гадаад харилцаа, сургалт, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн захирал Т.Мөнхтуул, чанарын албаны дарга Л.Баярцэцэг нар хамтын ажиллагааны уулзалтанд оролцож. тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, эмчилгээ, оношилгооны шинэ технологи, эмчилгээний арга туршлагаас судлах, цаашид хийх хамтын ажиллагааны чиг хүрээг тодорхойлжээ.
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хороотой 4 дэх жилдээ, Өмнөд Солонгос улсын Чамжеон эмнэлэгтэй 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Түүнчлэн бага хүүтэй гадаадын хөрөнгө оруулалтыг татах, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан БНЧУ-ын Экспорт импорт банк, БНЧУ-д суугаа худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид, Нидерланд улсын эмнэлгийн байгууламж, бүтээн байгуулалт, менежментийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага Симед, БНХАУ-ын ӨМӨОЗ-ны Чи Ю ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллажээ.
  • 2015-2017 онд ДЭМБ, ЭМСЯ, ХӨСҮТ-тэй хамтран “Пневмококкийн өргөтгөсөн тандалт” төслийг хэрэгжүүлэв.
  • Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран 2016 онд Хүүхдийн өвчин судлалын төвийн захирал, их эмч Ө.Туулыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулав.
  • ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн хороотой хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд Сэргээн засах уламжлалт анагаах ухааны төвийн их эмч Б. Ууганбаяр, их эмч Г.Мөнхцэрэн, Г.Мөнхбилэг нарыг мэргэжилтэн солилцоогоор богино хугацааны сургалтад оролцуулав.
  • 2016 оны 03 сард Японы Хоккейдо хотод байрлах Сэргээн засах эмнэлгийн захирал. Хацуки Сугата айлчлан ирж, Баянзүрх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
  • Хамтын ажиллагаатай эмч солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 06-ныг хүртэл Сэргээн засах хөдөлгөөн заслын эмч Г.Долгормаа Японы Хоккейдо хотын Хөдөлгөөн заслын эмнэлэгт Мэргэжил дээшлүүлэв.
  • ӨМӨЗО-ны Хөх хотын ОУ-ын Монгол эмнэлгийн Хүүхдийн салааны  эрхлэгч Шүрээ хүүхдийн тусламж үйлчилгээнд туршлага солилцох, харилцан суралцаж хамтран ажиллах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 24-ний  өдрүүдэд  Баянзүрх эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын төвийн эмч нар болон Сэргээн засах уламжлалт анагаах ухааны төвийн эмч нарт сургалт явуулав .
  • 2016 оны 08 сарын 09 ны өдөр Канад улсын тусламжаар хүүхдийн хувцас хэрэглэл ирснийг Хүүхдийн өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлэж байсан эмзэг бүлгийн хүүхдүүдэд олгов.
  • Монгол улсын филармонитой 2016 онд хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж “Урлагаар эмчилье-1,2” тоглолтыг зохион байгуулж, үйлчлүүлэгч, эмч ажилтнуудад бэлэг барьж, филармонийн 150 ажилтанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулав.
  • “Дорнын их гэгээ” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмчилгээний хоёр өрөөг тохижуулан, харилцан дэмжлэг үзүүлсэн ба компанийн 595 ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, дөрвөн ажилтныг хэвтүүлэн эмчилсэн байна.
  • АНУ-ын энхтайвны корпусын эрүүл мэндийн сайн дурын ажилтан Хэйли Кроу хамтын ажиллагааны хоёр жилийн гэрээт хугацаагаа дуусгаад 2016 оны 07 сард нутаг буцсан .
  • 2017 оны 03 сард Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг, СЗУАУТ-ийн захирал А.Цолмон нар ӨМӨЗО-ны Монгол Хятад эмнэлэгтэй шинэ хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Энэхүү шинэ гэрээний хүрээнд
  • 2017 оны 05 сарын 15наас- 06 сарын 15 хүртэл сарын хугацаатай СЗУАУТ-ийн их эмч Д.Наранцэцэг, Б.Анхтуяа нар практик дадлага хийсэн.
  • БНСУ-ын Сөүл хотын Сэйнт мэрри эмнэлгийн Зүрх судасны эмч нар Баянзүрх эмнэлэг дээр зүрхний гажигтай 60 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг зохион байгуулсан.
  • Баянзүрх эмнэлгийн 20 жилийн Ойн хүрээнд Гадаад хамтын ажиллагаа –
  • БНХАУ-ӨМӨЗО-ны Олон улсын эмнэлгийн зочид төлөөлөгч –
  • Япон улсын Хоккейдо хөдөлгөөн заслын эмнэлэг
  • БНСУ-ын ST Mary’s эмнэлэг
    АНУ Энхтайвны корпус
  • БНХАУ-ын Эрээн хот Тоног төхөөрөмжийн компани   гэсэн 4 хамтран ажиллах байгууллагын 12 хүний бүрэлдэхүүнтэй дарга нар болон төлөөлөгчдыг  хүлээн авсан
  • Бидний хамтын ажиллагаатай Монгол Улсын Филармоны уран бүтээлч нарыг 20 жилийн ойн тоглолтыг бүрэн бүрэлдэхүүнээр 60 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллсан .
  • 2017 оны 12 сарын 01 нд Хөх хотын Олон улсын эмнэлэгт 2 эмч 2 сувилагч мэргэжил дээшлүүлхээр явсан .