“Баянзүрх эмнэлэг” ХХК-ний хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Тантай мэндчилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Тус эмнэлгийн хамт олон оношлогоо, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт, ёс зүй, харилцаа хандлагын хүнлэг орчинд чанартай үзүүлэх зорилготойгоор ажилладаг. Баянзүрх эмнэлгээр үйлчлүүлж, зочилж буй Танд бидний хаалга байнга нээлттэй, манай хамт олон танд туслах, таны үнэтэй санал, хүсэлтийг тань үйл ажиллагаандаа тусган ажиллахад бэлэн байна. Иргэн Та, манай цахим хуудасны байнгын уншигч байж, санаа бодлоо харамгүй ирүүлж, хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэнэ.

Таныг гүнээ хүндэтгэсэн: Бүддоржийн ДАШ-ЯНДАГ
Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор,
“Баянзүрх эмнэлэг” ХХК-ний Ерөнхий захирал