БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ 

хөгжлийн бодлого

/2018-2027/

Эрхэм  зорилго

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, мэргэжлийн өндөр түвшинд  үзүүлдэг 3 дахь шатлалын эмнэлгүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэнэ.

Бодлогын Зорилтууд

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр
  • Тусламж үйлчилгээнд уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх
  • Сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн болон бусад төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулан хүлээгдэлгүй үйлчлэх боломжийг бүрдүүлэх
  • Орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи инновацийг нэвтрүүлэх, гадаадын мэргэжилтнийг урьж ажиллуулах, үндэсний мэргэжилтэнг сургаж чадавхжуулах замаар өндөр технологи, ур чадвар шаардсан тусламж үйлчилгээг үзүүлдэг байх
  1. Хүний нөөцийн чиглэлээр
  • Эмч, мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг эмнэлгийн эрх ашигт нийцүүлэн нэн шаардлагатай мэргэшлээр эмч, мэргэлжилтэн бэлтгэх, хангах чиглэлээр хүний нөөцийг төлөвлөх, сургах, урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Анагаахын шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өндөр хөгжилтэй оронд сургах, мэргэшүүлэх, бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн өөрийн мэдлэг туршлагаа түгээн дэлгэрүүлэхийг дэмжих
  • Эмч, мэргэжилтний цалин урамшууллыг ажлын ачаалал, гүйцэтгэл, хариуцлаг, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрөл, онцлогтой уялдуулан тогтоох
  1. Эрүүл мэндийн технологийн чиглэлээр
  • Оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг бодлогоор дэмжих
  • Олон услын жишигт нийцсэн эмнэлгийн дэд бүтцийн стандартыг судалж нэвтрүүлж эхлэх
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, чанарын хяналт шалгалт, тохируулга, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх
  • Эрдэм шинжэлгээ, судалгааны ажлыг нэмэгдүүлж, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үр дүнг практикт өргөнөөр нэвтрүүлэх.
  1. Эм зүйн тусламж үйлчилгээний чиглэлээр
  • Эмнэлэгт хэрэглэгдэж байгаа антибиотикт нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, хянах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх
  • Эммйэ чанар, аюулгүй байдлын тандалт судалгааг тогтмол хийж, эмийн аюулгүй байдлын цахим бүртгэл, хяналтыг нэвтрүүлэх
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааны үр ашгийг сайжруулах
  1. Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлагын чиглэлээр
  • Эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, цахим эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • Телемедицин, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг өргөжүүлэх
  • Эмнэлгийн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн үзүүлэлтийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чадавхийг бэхжүүлэх

Зургаа. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ арга зам

  1. Эмнэлгийн удирдлага, бүтцийг оновчтой, цомхон зохион байгуулна
  2. Эмнэлгийн хөгжлийн хязгаардлагдмал орчинг арилгана.
  3. Бүх талын хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.
  4. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын дэмжин, төсвийн удирдлагыг сайжруулна.
  5. Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эмч ажилчдын оролцоог дэмжин идэвхжүүлнэ

Долоо. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ үе шат

  1. Бодлогыг 2018-2027 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

Нэгдүгээр үе шат:                      2018-2022 он

Хоёрдугаар үе шат:                  2023-2027 он

Найм. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН САНХҮҮЖИЛТ

  • Хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эмнэлгийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
  • Нэмэлт орлого олох, эмнэлгийн төсвийг бүрдүүлэх, захиран зарцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
  • Үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ ач холбогдол, үр дүн, өгөөжийг үндсэн шалгуур болгоно.

Ес. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ

  • Хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зорилтын 5 чиглэлийн шалгуур үзүүлтээр, 2027 он хүртэлх тооцоолол /дундаж хувилбар/-ыг баримтлан үнэлнэ.
  • Хөгжлийн бодлогын зорилтыг жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийн байдлыг төв, тасгийн удирдлага жилд 2 удаа дүгнэж дүнг Ерөнхий Захиралд, Эмнэлгийн хөгжлийн түвшинд Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон комисс 5 жил тутам үнэлэлт дүгнэлт өгч захирлуудын зөвлөлд тайлагнана.

Арав. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

  • Бодлогын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар тогтоож 2017 оны тоон мэдээллийг суурт болгон авч үзнэ.