Эмчилгээний хоол судлалын төв

Эмчилгээний хоол судлалын төв нь Төвийн захирал (технологич-хоол зүйч),                                                                                                              тогооч,бэлтгэгч-зөөгч,угаагч,үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй,  Эмчилгээний хоолны тогоочоор мэргэшсэн баг ажиллаж байна.

Барилга байгууламжийн хувьд: цэвэр усны төвлөрсөн системд холбогдсон 1 давхар 277 мкв талбайтай, зориулалтын 13 өрөө цех,90мкв бүхий ажилчдын Зоогийн газар” үйл ажиллагаа явуулж байна.

“Зөв хоолтой эмнэлэг” болох зорилт тавин энэ зорилтын хүрээнд жил бүр “Эмчилгээний хоолны чанар сайжруулах”төлөвлөгөө гарган шат дараалалтайгаар хоолны чанарыг сайжруулан ,нэр  төрлийг нэмэгдүүлэн ажиллаж байна.Хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ хийж ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан эрүүлзүйн шинжилгээний бичигтэй, баталгаат хүнсийг авч хоол үйлдвэрлэлийг тасралтгүй хэвийн явуулж байна.

Эмчилгээний хоолны цэсийг улирал тутамд шинэчлэн хоолны шимт бодисын тооцоог бодож гаргахын зэрэгцээ УМХГ-ын төв лабораторид жилд 2 удаа эмчилгээний хоолны хоногийн хоолны  илчлэг тодорхойлох шинжилгээг хийлгэн дүгнэлт гаргуулан ажиллаж байна.

Ажлын байрны ачааллыг багасгах,ажил хөнгөвчлөх,ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн шинэчлэл,хангалт тасралтгүй хийгддэг. Сүүлийн үеийн нийтийн хоолны тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Үйлчлүүлэгчдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт болон ажлын байран дахь дотоодын сургалтыг  төлөвлөгөө ,хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж ажилладаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тус хамт олонд :

  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • Байгууллагын чанарын тэмдэгтэн-2 ажиллаж байна.

 

 

Төвийн захирал Н. Мягмар-Янжин /магистр зэрэгтэй/

Төвийн менежер  С. Загардулам /Эмчилгээний хоолны тогооч/

Эмчилгээний хоолны тогоочоор мэргэшсэн тогооч нар :                                                 Ж Мөнхзул,Ц. Өнөрцэцэг

Төвийн хамт олны гавъяа шагнал

  • 2015 онд “Оны шилдэг төв”
  • 2017 оны “ Ёс зүйг дээдлэгч хамт олон”
  • Сайн туршлагын санд:

2014 онд 3 шинэ бүтээлээр оролцож 1 бүтээл гэрчилгээ авсан.

2015 онд 10 шинэ бүтээлээр оролцож 4 бүтээл гэрчилгээ авсан

  • 6 бүтээлээр оролцож 2 бүтээл гэрчилгээ авсан

2017 онд 20 бүтээлээр оролцож 4 бүтээл гэрчилгээ авч, 4 бүтээл нь НЭМГ-ийн “Батламж” авсан.

2018 онд 10 бүтээлээр оролцож 2 бүтээл Байгууллагын Шилдэг туршлагын санд бүртгэгдэж гэрчилгээ,өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан, 2 бүтээл НЭМГ-ын   батламж авсан.