Ерөнхий захирал

Бүддоржийн ДАШ-ЯНДАГ                                 Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат

ажилтан, Анагаах ухааны доктор

 

Боловсрол:

·  1978 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эмчилгээний ангийг төгссөн. Улаанбаатар хот.

·  1982 онд “Эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчийн мэргэжил эзэмших курс”. Улаанбаатар хот.

·  1985 онд “Хүүхдийн эмчийн мэргэжил эзэмших курс”. Улаанбаатар хот.

·  1987-1988 онд ДЭМБ-ын шугамаар “Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын дээд курс”. Москва хот.

·  1991 онд Хүний их эмчийн “тэргүүлэх зэрэг”. Улаанбаатар хот.

· 1992 онд “Эрүүлийг хамгаалахын менежментийн сургалт”. Тайланд улс.

· 1992 онд “Нийгмийн эрүүл ахуйч, эрүүлийг хамгаалахын менежерийн мэргэжил дээшлүүлэх сургалт”. Тайланд улс.

· 1994 онд “Зах зээлийн үеийн эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтын курс”. Улаанбаатар хот.

·  2002 онд “Эрүүлийг мэндийн төлөвлөлт сургалт”

· 2010 онд “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн байдал, хэтийн төлөв” нэг сэдэвт бүтээлээр  Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. ОХУ, Санктпетербург хот

   Ажиллаж байсан газар:

·  1978-1979 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эмнэлэг хүний их эмч

·  1979-1982 онд Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомич эмч

·  1982-1987 онд Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын Эмчлэн сэргийлэх асуудал хариуцсан байцаагч

·  1987-1994 онд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга

·  1994 онд Мон-Эм компаний захирал

·  1994-1997 онд Эрүүлийг хамгаалах яаманд сайдын туслах мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга

·  1997 оноос одоог хүртэл Баянзүрх эмнэлэг ХХК-ний Ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Хорлоогийн УХНАА        

Санхүү, банк, үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан

 

Боловсрол:         

·  Санхүү, эдийн засгийн сургууль

·  Монгол улсын их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн анги

  Ажиллаж байсан газар:

·   Улаанбаатар  хотын Авто засварын заводад ахлах нянгтлан бодогч, санхүүгийн хэлтсийн дарга, орлогч дарга

· 1988-1995 онд Авто засварын заводын дарга

· 1997 оноос “Баянзүрх эмнэлэг” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

 

 

Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн  захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Жамсрандоржийн ЭНХТАЙВАН

Санхүү, банк, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан

 

Боловсрол:      

· 1997 онд Санхүү, эдийн засгийн  дээд сургуулийг нягтлан бодох эдийн засагч

1991 онд Москвагийн  ОУ -ын Үйлдвэрчлэлийн эвлэлийн дээд сургууль

·  2013 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын мэргэшүүлэх

  Ажиллаж байсан газар:

·  1982-1985 онд “Өвөр Жанчивлан” рашаан сувилалд ахлах нягтлан бодогч

·  1986-1990 онд “Хондын амралт”, “Гүн нуур”-ын пионерийн зуслан, нэгдсэн захиргаанд Ерөнхий нягтлан бодогч

·  1991-1993 онд “Хужирт” рашаан сувилалд Ерөнхий нягтлан бодогч

·  1994-1996 онд “Оргил” рашаан сувилалд Ерөнхий нягтлан бодогч

· 1997 оноос одоог хүртэл “Баянзүрх эмнэлэг” ХХК-нд Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлий гишүүн

 

 

Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүн Шандангийн ДЭНСМАА 

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан

 

Боловсрол:         

· 1969 онд Анагаах ухааны дунд сургууль

· 1972 онд МЛОИСургуулийг төгссөн, улс төрийн дээд боловсролтой

· 1980 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги

· 1983 онд дотрын эмчийн мэргэжил

· 1998 онд Анагаах ухааны магистр

  Ажиллаж байсан газар:

· 1969-1974 онд Улсын нэгдсэн IIтусгай эмнэлэгт мэс заслын сувилагч

· 1980-1987 онд Баянзүрх эмнэлэгт дотрын эмч

· 1988-1989 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтэн

· 1990-1996 онд Баянзүр дүүргийн эмнэлэгт Ерөнхий эмч

· 1997-2011 онд “Баянзүрх эмнэлэг” ХХК-нд орлогч захирал

·  2012 оноос “Баянзүрх эмнэлэг” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

 

Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүн Маналжав ОЮУНЧИМЭГ

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор

 

Боловсрол:         

· 1986 онд Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмчийн анги

· 1991 онд Хүүхдийн клиникийн ординатур

· 1992 онд Хүүхдийн ахлах эмчийн ахлах зэрэг

· 1994, 1998, 2003, 2008 онуудад хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэг

   Ажиллаж байсан газар:

·  1972-1980 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багш

· 1986 онд Найрамдлын районы хүүхдийн 6 дугаар  хэсэгт хүүхдийн эмч

· 1987-1996 онд “Баянзүрх эмнэлэг” ХХК-ний Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч

· 1997-1998 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт хүүхдийн зөвлөх эмч

· 1999-2002 онд Баянзүрх эмнэлэг ХХК-нд Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

· 2003-2004 онд Сургалт хариуцсан менежер

· 2004-2012 онд Хүний нөөц, сургалт хариуцсан орлогч дарга