Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 27-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 80.361 хүн хамрагдахаас 79.419 хүнийг хамруулжээ.