ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛНА

 

Монгол улсад хэрэгжсэн нийгмийн салбарын хувьчлалын хүрээнд хувьчлагдан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Баянзүрх дүүргийн хүн амд хүргэж буй “Баянзүрх эмнэлэг” ХХК нь ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГУУД:

  1. Санхүүгийн удирдлага, эдийн засаг, бизнесийн удирдлага эсвэл эрх зүйн мэргэжлээр их дээд сургууль төгссөн, магистр болон үүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Дээрх салбарт мэргэшсэн (санхүү, бизнесийн удирдлага болон компанийн эрх зүй, засаглалын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно), тухайн чиглэлээр ажиллаж байсан 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
  3. Улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй
  4. Бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй;
  5. Сүүлийн 3 жил эмнэлгийн байгууллагад эрх бүхий албан тушаалд ажиллаж байгаагүй, хувьцаа эзэмшигч бус;
  6. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хувьцаа эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садны холбоогүй байх;
  7. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  8. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх;
  9. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
  10. Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвартай байх (давуу тал);
  11. Багаар ажиллах чадвартай байх;
  12. 35 наснаас дээш байх;
  13. Компанийн тухай хуулийн 79.1.1- 79.1.5 дээр заасан шаардлагуудыг бүрэн хангасан байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (Төрийн албан хаагчийн анкетын загварыг ашиглаж болно)
  3. Дээд болон ахисан шатны боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг.

Өргөдлийг bzhospitaltuz@gmail.com хаягаар хүлээн авах бөгөөд бүх материалыг pdf. файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ.

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барих болно.

www.bayanzurkhhospital.mn