Баянзүрх эмнэлгийн эмч нарын онол практикийн 19 дэх удаагийн бага хурал 2019 оны 03 сарын 14 өдөр зохион  байгуулагдлаа. Уг хуралд Нийслэлийн эрүүл мэндийн газрын сургалт эрдэм шинжилгээ гадаад харилцаа хархиуцсан  мэргэжилтэн ,хүний их эмч, эм-ийн удирдлагын магистр А.Отгонтуяа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн  нийгмийн эрүүл мэндийн  сургуулийн эпидемиологи, биостатистикийн тэнхимийн багш анагаах ухааны  доктор Д.Гантуяа уригдсан ирж шүүгчээр ажилласан  ба нийт 7 илтгэл, 2 ханын постер оролцсоноос Тэргүүн байранд “Цус бүлэгнэлтэнд нөлөөлөх уламжлалт болон орчин үеийн эмчилгээний харьцуулсан судалгаа” Б.Цэрэнтогтох эмчийн илтгэл , Дэд байранд “Бодисын солилцооны хам шинжид натри хөөх пептидын нөлөө” Т.Батдэлгэр эмчийн илтгэл  , Гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн антибиотик болон бусад эмийн хэрэглээ, хавсарсан эмгэгийг судалсан дүн”Б.Лхамдулам  эмчийн илтгэл тус тус байр эзэлсэн байна. Ханын  илтгэлээр оролцсон “Эх, хүүхдийн төмөр дутал ба төмөр дутлын цус багадалт” сэдэвт эмчийн   А.Тамирын  илтгэл шалгарсан.