Олон улсын эмч нарын өдрийг угтаж Баянзүрх эмнэлгийн Ёс зүйн хэсгийн хорооноос  “Эмчийн ёс зүйн тангараг” өргөх үйл ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд шинээр ажилд орсон 33 эмч оролцож тангараг өргөв. Үйл ажиллагаанд Ёс зүйн хэсгийн хорооны дарга гишүүд болон Ерөнхий эмч Ө.Айгиймаа, Гадаад харилцаа сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал А.Цолмон нар оролцож, шинэ залуу эмч нарт баяр хүргэж, “Таньд илгээх захидал”-ыг гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэв.

Яаралтай тусламжийн төвийн их эмч Х.Дагиймаа эмч нартаа баяр хүргэж ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.