Баянзүрх нэгдсэн эмнэлэг нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын Чүнчонбүг аймгийн Хана нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь эрүүл мэндийн салбарын харилцаа холбоог сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх тал дээр хамтран ажиллах ач холбогдолтой юм. Иймд манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сурч, хөгжиж, боловсроход маш таатай нөхцөл бүрдэж байгааг мэдээлэхэд таатай байна.