Эмнэлгийн ажилчдын баярыг 2019 оны 08 сарын 17-нд Сонгино хайрхан уулын бэлд орших Mongolica resort -д сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баярын үеэр Төрийн өндөр одон, медалиар шагнагдсан Х. Байгал, Д. Сэргэлэн, Б.Нарангэрэл нартаа байгууллагын удирдлагын зүгээс хүндэтгэл үзүүллээ. Мөн шагналын хур бууж ЭМЯ-ны шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр СТҮУТ-ийн дарга Л.Зол-Эрдэнэ, СЗУАУТ-ийн сувилагч Б.Удаанжаргал нар, ЭМЯ-ны Хүндэт жуух бичгээр ЗУГ-ын ЭМД-ын ажилтан Б.Ундрах НХӨСТ-ийн сувилагч Н.Нандин-Эрдэнэ, ЯТТ-ийн сувилагч С.Аюурзана, Б.Болормаа, Б.Энхзаяа, ХӨСТ-ийн их эмч А.Батцэцэг, сувилагч Бя.Туул, СЗУАУТ-ийн тасгийн эрхлэгч Б.Долгорсүрэн нар, НЭМГ-ын Тэргүүний ажилтан цол тэмдгээр НХӨСТ- ийн сувилагч Д.Одонтуяа, Ч.Нарантуяа нар, НЭМГ-ын Хүндэт өргөмжлөлөөр НХӨСТ-ийн их эмч Д.Отгонтулга, Л.Номин-Эрдэнэ, ЯТТ-ын үйлчлэгч М.Нямжав нар шагнууллаа. Мөн АОЗТ-ын их эмч Л.Батчимэг “Ёс зүйтэй ажилтан”-аар шалгарлаа. Нийт шагнуулсан эмч, ажилчиддаа баяр хүргэн цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!