Дархлаажуулалтын товлолын дагуу хүүхдүүд 15 хүртэлх насандаа 6 төрлийн вакцины нийт 14 удаагийн тунг хийлгэж 7 өвчнөөс сэргийлдэг.
 Сүрьеэгийн эсрэг вакцин /БЦЖ/ нь хатааж, хөлдөөсөн, амьд нян агуулсан вакцин. Арьсан дор тарьж хэрэглэнэ.
 Улаанбурханы эсрэг вакцин: Улаанбурханы вакцин нь амьд вакцин. Хөлдөөж хатаасан хуурай вакцин. Тусгай уусгагч шингэнээр найруулж хэрэглэнэ.
 Халдварт саагийн эсрэг вакцин: Уух эсвэл тарих хэлбэрээр хэрэглэх 2 төрлийн вакцин байна. Ууж хэрэглэх вакцин нь улаан ягаавтар өнгөтэй, шингэн. Гаж нөлөөгүй.
 Сахуу, хөхүүл ханиад, татрангийн гуравт вакцин: Энэ нь сахуу, хөхүүл ханиад, татран гэсэн 3 өвчнөөс сэргийлнэ.
 Сахуу татрангийн хоёрт вакцин: Энэ нь сахуу татран өвчнөөс сэргийлнэ.
 А вируст гепатит өвчнөөс сэргийлнэ. Гуяны болон бугалганд тарина.