НЭМГ-ын Эрдэм шинжилгээний хурал

амжилттай зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний хүрээнд НЭМГ-аас 2019 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан 3 дахь жилдээ харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач нарын эх, хүүхдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцүүлж, харилцан туршлага солилцсон.

Энэ жилийн Эрдэм шинжилгээний хурлын НЭМГ Баянзүрх Нэгдсэн эмнэлэг болон Сүхбаатар Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралд НЭМГ-ын харъяа байгууллагын 150 гаруй эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан.

Нийт 11 аман илтгэл, 6 ханын илтгэл тавигдсанаас:

Аман илтгэлийн төрөлд

  • 1-р байр: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн  ээлжийн ахлагч их эмч Б.Баярсайхан “16 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн онцлог, тусламж үйлчилгээний зарим асуудал”
  • 2-р байр: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн УА-ны эмч Б.Цэрэнтогтох  “Артерийн гипертензийн үеийн хануур заслын үр дүн”
  • 3-р байр: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Санхүү, дүн бүртгэлийн тасгийн даатгалын эмч Б.Бүжинлхам “Хэвтэн эмчлүүлж буй өвчтөний өртгийг үйлдэлд суурилсан өртөг тооцох аргаар тооцох”
  • Тусгай шагнал: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Мөнх-Од “Гэр хорооллын хүн амын ундны усны мэдлэг, дадлыг үнэлэх судалгаа” сэдвээр,

Ханын илтгэлийн төрөлд

  • 1-р байр: Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Болоржаргал “Өндгөвчийн уйланхайжих хам шинжийн оношилгоонд эмнэл зүйн шинж, дааврын үзүүлэлтийг ашиглах нь”
  • 2-р байр: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч М. Байгалмаа “БЗЭ-ийн ХӨСТ-д хүнд тураалын протокол эмчилгээгээр хэвтэн эмчлүүлэгсдэд хийсэн судалгааны дүн” сэдвээр тус тус шалгарлаа.