Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулах юм.

ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд би юу хийж чадах вэ?” хэмээн хүн бүр бодож, чадах бүхнээрээ дэмжин туслах нь хүн бүрийн үүрэг хариуцлагын нэг болохыг онцлон, иргэний нийгмийн байгууллагын санал санаачилга, манлайлал, иргэн бүрийн хүчин чармайлт, төрийн шууд дэмжлэгийг нэгэн зүгт чиглүүлэн, дэлхий дахинд ХДХВ, ДОХ-ын тахалт тархалтыг таслан зогсоох уриан дор эвлэлдэн нэгдэхийг уриалж байна