Баянзүрх эмнэлэг БНСУ-ын Бусан хотын Centum Hill эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарын үсэг зурлаа.

Тус гэрээнд Баянзүрх эмнэлгийг төлөөлөн ерөнхий эмч Ө.Айгиймаа, Centum hill эмнэлгийг төлөөлж захиргааны албаны дарга Пак Жүхуан нар гарын үсэг зурлаа. Centum hill эмнэлэг нь 2 салбартай бөгөөд энэхүү гэрээний хүрээнд талууд 8 чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд:

  • Ажилчин солилцоо
  • Дотрын өвчний чиглэлээр хамтарсан хэлэлцүүлэг
  • Хамтарсан мэс засал
  • Мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ зэрэг өргөн цар хүрээг хамарч, эмчилчээ үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ажилчдын ур чадвар сайжрах тал дээр маш олон боломж нээгдэх боломжтой болж байна.