“БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ” ХХК “КРЕАТИВ ДАЙМОНД” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 🤝
Энэхүү санамж бичгийн хүрээнд:
– 🇰🇷Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотын Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарсан “Хөгжлийн нууцаас суралцахуй цогц хөтөлбөр”-өөр эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах
– 🏥Эмнэлгийн удирдлагын баг болон эмч, сувилагч болон бусад алба хаагчдыг чадавхжуулах хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулах
– 💯Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлэх
😁Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлэх багц цагийн сургалт зохион байгуулах
– 💞Эрүүл мэндийн салбарын алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “ Хариуцлагатай аав ээж” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх
– 👨‍⚕️👩‍⚕️БНСУ-аас мэргэжлийн эмч нарыг нэгдсэн эмнэлэг дээр авчирч харилцан туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх
– 📚Бусад сургалт, хөгжил хамтын ажиллагаа
👏 Энэхүү хамтын ажиллагаа маань эмч ажилчдын мэдлэг боловсрол, цаашдын ажилд үнэтэй хувь нэмэр болохуйц үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна 🤗